n

Хайрын шүлэг

2011-01-22,







Чамайг уйлахад чинь
Би навч болж гуниглаад
Чимээгүйн алсруу хийсчихдэг юм
Чин зүрхэнд минь
Салхи сийгэн үлээж
Чи бид хоёрыг дааруулдаг юм
Яг анхных шигээ байж чадаагүй болхоор
Яахав дээ... би гуниглаад л явъя
Дэр нэгтгэсэн шөнүүдээ мартчихаад
Дэнгийн эрвээхэй шиг зовсоор л байя

Чи бид хоёр нар шиг мандаагүй юм чинь
Чимээгүй хорвоог гэрэлтүүлж зул шиг бадамлан жаргая
Гашуун үнэн
Ганцхан хорвоо дээр үлдсэн гээд
Гар гараасаа атгасаар
Диваажин тийш нисье. Гэхдээ
Үхэл чамд
Үнэнийг аваачихаар би л ганцаараа одъё

Үнэндээ жаргалыг эрсэндээ бус
Зовлонгоос зугатсаныг минь харин уучилж чадах уу

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацрыг чинь иллээ гэж зүүдлэж сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амладаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа
биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax