n

хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

2011-01-22,
Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга
Хүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том гэмтэн байдаг.



1. Үлгэр жишээ бол: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.

2. Нөхөртэйгөө (эхнэртэйгээ) харилцах харилцаагаа эерэг байлга: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйрүүлдэг.

3. Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрла: Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгөөр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ “Чи онц сурахгүй бол, надад хэрэггүй” эсвэл “Сайн байвал чинь чамайг хайрлана” зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэгтүн. Хүүхдэд эцэг эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.

4. Хүүхэддээ хариуцлагатай зүйлийг даалга: Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлгэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ дааж сурна.

5. Хүүхдийнхээ алдааг дахин дахин сануулахаас зайлсхий: Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин дахин давтан хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж, идэвхтэй болгон, үүрэг хариуцлагыг нь нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байнга алдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж чаддаггүй.

6. Хүүхдийнхээ сайн талыг нь сайшаа: Хүүхдийнхээ сайн талыг нь магтахын тулд . Жишээ нь жилийн эхний хагасын дүн нь муу байсан хүүхдээ хоёрдугаар хагаст дүн нь сайжирсан бол сайшаан магт. Гэхдээ “Хүү минь, маш сайн байна. Чи хүсвэл онц сурч чадна шүү дээ” гэж хэлэхээс зайлсхий. Учир нь хүүхэд үүнд хүрэх чадваргүй бол таны хүсэл боломжгүй юм. Харин ч таны уур ихсэж, хүүхэд тань ч онц сурч чадаагүй тул өөртөө итгэх итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үнэ цэнэгүй болж хувирдаг.

7. Хүүхдээ бусадтай бүү харьцуул: Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй.

8. Та бүхэн өөрсдийгөө дэргэд нь байгаа гэж итгүүл: Хүүхдэд эцэг эх нь эсвэл насанд хүрсэн хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэт харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шударга бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг- эх байхаар сонговол хүүхдээ цор ганцаар үлдээнэ гэсэн үг юм. Тийм учраас ямар үед хүүхэдтэйгээ хамт байж, чиглүүлж өгөхөө өөрөө суралц.

9. Таны сахилгын журам зөв үү? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлогч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэм.

10. Хүүхдийнхээ үнэ цэнэтэйг баталж өг: Та өөрөө үүнийг эхэл. Эцэг- эхийн төрөлхийн шинж чанар юу билээ? Хүүхдээ ямар ч үед хайрлан энхрийлж, хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үүнийг хий.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax