n

3-4 настай хүүхдийн онцлог

2011-3-21,
3­-4 нас хүртэлх хүүхдийн онцлог.
     • 3 насандаа хүүхэд гар хөлийн хөдөлгөөн оролцсон үйл ажиллагаанаас сэтгэл ханамжтай
байна. Хөдөлгөөн хийснээр хүүхэд өөртөө итгэл төрүүлнэ. Түүний алхалт нь том хүний
алхалттай адил байна. Хүүхэд гүйхийг их хүсдэг, зүгээр алхах нь сонирхолгүй байдаг
учраас хоёр хөл дээрээ 30 см өндөр хүртэл үсрэх ба шатанд дээшээ авирах буух чадвар
эзэмшиж эхэлнэ. Энэ насны хүүхэд гурван дугуйтай дугуй унах дур бий болно, нэг хөл
дээрээ тэнцэх үсрэх, бөмбөгөөр тоглох, бүжиглэх, юм чулуудах сонирхолтой болно.
     • Гурван настай хүүхэд “Яагаад? “шалтгааныг мэдэх гэсэн асуулт тавина. Хэрэв хүүхдэд
дөхүүлэх асуулт нэмж өгвөл тэр үзсэн харсан зүйл, сонссон зүйлийг эргүүлэн ярина.
     • Гурван настай хүүхэд яриандаа 250­1000 идэвхтэй үгийг хэрэглэнэ. 1000 үг гэдэг нь
орчинд байгаа бүх зүйлийн зөвхөн нэр үг л байна. 3,5 настай хүүхдийн орчинтойгоо илүү
харьцаж юмыг танин мэдэж авсны үр дүнд үгийн сан нэмэгдэж 1200­1800 үгтэй болно.
     • Гурван настай хүүхэд энгийн асуултад хариулж чаддаг байна. Үүнд: өөрийн нэр, аав
ээжийн нэр , өөрийн овгоо хэлэх, эрэгтэй эмэгтэй хүүхэд гэдгээ бага зэрэг ялгана,
ядарсан байдал, өлсөх, даарсан гэдгийг илэрхийлж хэлнэ.
     • Энэ насны хүүхэд анхаарлаа 10­15 минут төвлөрүүлж чаддаг учир хичээл, үйл ажиллагааг
үүнд тохируулна.
     • 3­-4 настай хүүхэд орчны бүх зүйлийг мэдэж нэрлэж сурна.
     • Түүний сэтгэхүй нь нэлээд хөгжиж жижиг хэмжээний өгүүллэг зохиож ярина.
     • Гурван настай хүүхэд өдөрт 400 асуулт тавина.
     • “Олон цөөн”, “их бага”, “нэг ба олон” гэдгийг ойлгоно.
     • Юмсыг нэг шинжээр нь таньж нэрлэнэ. Жишээ нь: туулайг чихээр нь, үхрийг эврээр нь,
тэмээг бөхөөр нь ялгаж танина. Юмыг орлуулаж (бургас нь морь болно, дөрвөлжин чулуу
авдар, ор, машин болно) тоголоно.
     • Ямар нэгэн буруу зүйлийг хийгээд түүнийгээ “би хийгээгүй”, “би тэгээгүй “ гэж
өөрөөсөө холдуулах онцлогтой.
     • 3-­4 насандаа хүүхэд зохион бүтээж эхлэхдээ, өөрийн төлөвлөгөөг гаргаж ирэхийг
оролдоно.Амьдралын зарим дүрийг дуурайж тоглоно, нэлээд сүүлд нь үеийнхээ хүүхэдтэй
хамтран сэдэвт тоглоомын хэсгүүдийг зохиож тоглоно. (би ээж нь болно, чи аав нь бол, чи
ах нь бол гэх мэтээр)
     • Сэтгэл хөдлөлөөс өрөвдөх, дагаж уйлах, атаархах, сайныг хүсэх, уйтгарлах, баярлах,
гомдох, бие тоох байдал үзэгдэнэ.
     • 3-­4 настай хүүхэд өөрийг ээ “Би хүн шүү” гэж өргөмжлөн илэрхийлэх зарим үед
эсэргүүцэж үгэнд орохгүй байх, сүрдүүлэх, уурлах, том хүмүүсийг янз бүрээр /“чи
муухай”, чи өөрөө тэнэг”/ гэж хэлэх зэргээр энэ насны хүүхдийн онцлогуудыг эцэг эхчүүд
мэдэж аваад дараах байдлаар хүүхэдтэйгээ ажиллах нь зүйтэй.
Ийм насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд дараах зорилго тавьж эцэг эхчүүд ажиллахыг
зөвлөж байна.Үүнд:
1. Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, биеийг нь тогтмол чийрэгжүүлэх ,
үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх.
2. Хүүхдийн биеийн галбир дээр илүү анхаарах зөв суух, зөв явах, нуруугаа эгц авч явахад эцэг эх анхаарах.
3.Эрүүл ахуйн дадал хэвшлийг эзэмшүүлэн бэхжүүлэх.
4.Идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах.
5.Байгалийн үзэгдэл, үеийн хүүхэд болон том хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд нь сонирхдог болгон хүмүүжүүлэх.
6.Бодит юмтай харьцах үйлдлийг эзэмшүүлж, үзэгдэл юмсын хоорондын холбоог мэдүүлэх, энгийн дүгнэлт гаргаж сургах хүүхдийн мэдлэгийн хүрээг тэлж хөгжүүлэх
7.Хүүхдийн хэл яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх: хүүхдэд асуулт тавих аргаар яриаг идэвхжүүлэх,үгийн санг тогтмол нэмэгдүүлэх, зөв яриулах, үгийг зөв бүрэн хэлүүлэх, авиаг зөв дуудаж хэлүүлэх, богино хэмжээний өгүүлбэр хэлүүлж сургах, 4­-6 мөрт шүлэг, зүйр үг, оньсого, цээжлүүлэх.
8.Богино хэмжээний өгүүллэг, үлгэрийг хүүхдэд уншиж өгөхөд сонсох чадвар суулгах ба уншиж байгаа номд үйл явдал хэрхэн өрнөж байгаа байдлыг анхааралтай сонсох чадварыг хөгжүүлэх, утгыг нь яриулж сургах. Зурагтай ном үзэх сонирхлыг бий болгох. Эцэг эх хүүхдийг номонд дуртай болгох нөхцөлийг бий болгох.
9.Тоглох үйлдэлд сургах: юмсыг орлуулах, тоглох явцад нөхөдтэй гээ зөв харьцах, нөхдөө хүндэтгэх, нөхдөдөө туслах, хамтран тоглох, тоглоомын сэдвийг сонгох, бүтээлчээр хандах, бие дааж өөрийг ээ хөгжүүлэх, бусдын үгийг сонсох, тэвчээртэй байх хүмүүжил олгох.
10.Урлаг гоо сайхны үйл ажиллагаанд оролцуулах /хөгжим сонсох, дуу дуулах, ном унших үед сонирхож сонсох, номын утга агуулгыг ойлгохыг хичээх, жүжигчлэн тоглох, уран сайхны зургийг танин мэдэх, сонирхох, зураг зурах, баримлаар дүрс гаргах, цаасаар дүрс хайчилж наах дадал хэвшилд сургах.
11.Үеийн нөхөдтэйгээ, аав ээжтэйгээ, ахмадуудтай зөв харьцах харьцааны соёлыг эзэмшүүлж төлөвшүүлэх,ахмадын хөдөлмөрийг хүндэтгэх, тэдэнд туслах эрмэлзэлтэй болгох, бие дааж гэрийн ажлын зарим хэсгийг хийх чадвартай болгох.
12.Бие бялдрыг хөгжүүлэх /биеийн хөгжүүлэх дасгал хийх, хөгжөөнт тоглоомоор тоглох, үндсэн хөдөлгөөн болох гүйх, харайх, үсрэх, авирах,тэнцэж явах зэрэг хөдөлгөөнийг хөгжүүлэх, жижиг булчингуудыг хөгжүүлэх , агаарт зугаалж тоглох г.м./ чиглэгдэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

idiomatic-dormant