n

Эцэг эхэд өгөх бяцхан зөвөлгөө

2011-03-22,

Хүүхэд 3-5 насандаа аливаа зүйлийг танин мэдэх гэсэн гэнэн агаад цайлган хүсэлд хөтлөгддөг. Тиймээс тэд зогсоо зайгүй шулганан эцэг эх болон ах эгчдээ янз бүрийн асуулт тавина. Заримдаа бүр яршиг төвөг гэмээр асуултуудыг ч тэд эцэж цуцалгүй тавьдаг. "Би хаанаас гарсан бэ", "Дүү яагаад уйлдаг вэ" гэх мэтийн зүйл асуух нь энүүхэнд. Хамгийн гол нь хүүхдийнхээ асуултанд хариулахаас бүү төвөгшөөгөөрэй.

Хүүхэд гол төлөв эцэг эхээсээ их асууж шалгаадаг. Энэ нь эцэг эхдээ бусдаас илүү итгэж байгаа хэрэг юм. Харин та найрсаг хандаж хүүхдийнхээ сэтгэхүйд таарсан хариултыг хэлэх , хэрэгтэй. Худал хэлж огт...

3-4 настай хүүхдийн онцлог

2011-03-21,
3­-4 нас хүртэлх хүүхдийн онцлог.
     • 3 насандаа хүүхэд гар хөлийн хөдөлгөөн оролцсон үйл ажиллагаанаас сэтгэл ханамжтай
байна. Хөдөлгөөн хийснээр хүүхэд өөртөө итгэл төрүүлнэ. Түүний алхалт нь том хүний
алхалттай адил байна. Хүүхэд гүйхийг их хүсдэг, зүгээр алхах нь сонирхолгүй байдаг
учраас хоёр хөл дээрээ 30 см өндөр хүртэл үсрэх ба шатанд дээшээ авирах буух чадвар
эзэмшиж эхэлнэ. Энэ насны хүүхэд гурван дугуйтай дугуй унах дур бий болно, нэг хөл
дээрээ тэнцэх үсрэх, бөмбөгөөр тоглох, бүжиглэх, юм чулуудах сонирхолтой болно.
     • Гурван настай хүүхэд “Яагаад? “шалтгааныг мэдэх г...

багш нарт зориулав

2011-03-21,

Хүүхдийн хэл ярианы хөгжил

Өөрт нь эвгүй байгаа эсвэл өлссөнөө мэдэгдэхийн тулд нялх хүүхэд уйлдаг. Энэ бол хүүхэд “ярьж “ эхэлж буй хэрэг юм. Хэдхэн долоо хоногийн дараагаас юу хүсэж буйгаасаа болоод хүүхэд өөр өөр байдлаар уйлж эхэлнэ. Зургаан долоо хоногтойгоосоо эхлэн хүүхэд “шулганаж” эхэлдэг. Ярих эрхтнээ дасгалжуулаад эхэлж байгаа нь тэр. Зургаан сартайгаасаа эхлэн хүүхэд орчин тойрныхоо дуу авиаг дуурайж эхэлдэг. Өнөөх шулганал нь эх хэлэнд ойртож төсөөтэй дуугарч эхэлнэ. Хэл ярианы хэмнэл чухал болж, хүүхэд шулганахдаа завсарлага авдаг болж, өөрөөр хэлбэл “хууч хөөрч” эхэлнэ. Дуу, хөгж...

Эцэг эхэд өгөх зөвөлгөө

2011-02-21,





Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид "Уяанаас алдуурсан нас" гэж нэрлэгдэг нь жирийн хэрэг бишээ. Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээс тэдний зан төрхийн олон шинж байдлыг гайхах нь олонтаа байдаг. Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд гурван настнуудынхаас илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэ...

etseg ehchuud huuhedteigee hariltsahdaa uyg anhaarah be?

2011-01-22,

1. Асуудлыг шийдэх арга зам олох нь: Шийдвэр гаргахын тулд юуны өмнө асуудлыг сайтар ойлгох шаардлагатай байдаг. Харилцааны чанар нь таны гаргасан шийдвэр бодитой, энгийн байхаас шалтгаалдаг. Насанд хүрэгчид энэ байдлаараа хүүхдэд үлгэр жишээ болох ёстой билээ.

2. Харилцааны сэтгэл хөдлөлийг хянах: Энэ нь үнэн хэрэгтээ хамгийн бэрхшээлтэй байдаг. Бид сандарч тэвдэхгүйгээр, ул суурьтай шийдвэр гаргахыг хүсдэг. Арга техникийг нь сурах хэрэгтэй. Хүн юу хийх, хэрхэн хийхээ мэдэж байвал өөртөө итгэх анхны алхмаа хийж байна гэсэн үг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам туршлага сууж, “Сандралаа хянах” бо...

хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

2011-01-22,
Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга
Хүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том гэмтэн байдаг.



1. Үлгэр жишээ бол: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.

2. Нөхөртэйгөө (эхнэртэйгээ) харилцах харилцаагаа эерэг байлга: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж...